Энэ намар 61.1 тн саримс, 579.6 тн сонгино хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Зорилтот жилийн хүрээнд
аймгаас сонгино, саримсны тариалалтыг
нэмэгдүүлж, орон нутгийн хөрсөнд тохирсон үрийн нөөцтэй болох зорилтыг дэвшүүлэн
ажиллажээ.
Энэ хүрээнд
5 сая төгрөгийн дэмжлэгээр 130 кг саримсны үр авч, урд онд үржүүлсэн 70 кг
саримсны үрийн нөөцийн хамт 200 кг саримсны үрийг 16 суманд хуваарилан
технологийн хугацаанд тариалалтыг хийсэн байна.
Мөн
Арвайхээр сумын загвар аж ахуйд 150 мянган ширхэг сонгины үрсэлгээ бойжуулан 19
сумын захиалгын дагуу нийлүүлсэн бол Хархорин, Баянгол, Төгрөг сум Япон, Орос сортын
45 мянган үрсэлгээг бойжуулан тариалалт хийжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 7.3
га талбайгаас 61.1 тн саримс, 55 га талбайгаас 579.6 тн сонгино хураан авсан байна.
Энэ
онд аймгийн хэмжээгээр 15761 тн үр тариа, үүнээс улаан буудай 15410 тн, арвай
36,8 тн, овьёос 315 тн, малын тэжээл 14477,9 тн, 4163 тн, хүнсний ногоо 2766,3 тн,
жимс жимсгэнэ 99,5 тн-ыг тус тус хураан авлаа.