Хууль хэрэгжүүлдэггүй компаниудыг дэмжих бодлого баримтлахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-10 16:13:24

Дорноговь /МОНЦАМЭ/.Аймгийн хэмжээнд 206 ашиглалтын тусгай зөвшөөрөл, хайгуулын 133 тусгай зөвшөөрөл байна.

Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 10, хайгуулын 17 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж. Өмнөх оныхтой харьцуулахад ашиглалтын талбай 10 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ нь өмнө нь хайгуул хийж нөөц тогтоосон компаниуд хайгуулын зөвшөөрлөө ашиглалтын болгож баталгаажуулсантай холбоотой гэж албаныхан мэдээлэв. Цаашид орон нутгийн нийгэм эдийн засагт үр өгөөжгүй, ажлын байрыг нэмэгдүүлдэггүй, үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг, татвар хураамжаа төлдөггүй компаниудыг дэмжихгүй гэж аймгийн Засаг дарга О.Батжаргал аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр мэдэгдэв.

Шинэ он гарсны дараа тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг хамруулсан уул уурхайн зөвлөгөөн зохион байгуулж, тулгарч буй асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.   

相关新闻