Замын-Үүд сумын ИТХ-ын хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан энэ оны 12 дугаар сарын 10-ны 09.00 цагт эхэллээ. Хуралдаанд нийт 27 төлөөлөгч буюу 87 хувийн ирцтэй эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Тухайлбал, сумын Засаг даргын үйл ажиллагааны (2020-2024 он) хөтөлбөрийн 2021 оны биелэлтийг үнэлэх тухай, сумын 2021 оны төсвийн зохицуулалт хийх, Сум хөгжүүлэх сангийн 2021 оны тайлан, Сум хөгжүүлэх сангийн 2022 оны төсөв батлах, “Борхойн баян бүрд” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын орон тоог нэмэгдүүлэх зэрэг арваад асуудал хэлэлцэн шийдвэрлэх юм.
Мөн сумын 2022 оны төсвийн төсөл батлах тухай, байгалийн нөхөн сэргээлтийн сангийн 2022 оны
төсөв батлах, сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөг
батлах, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн
хагас, бүтэн жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ, аудитын
дүгнэлт зэргийг хэлэлцэх аж.