Талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын үйлдвэрлэл эрхлэгчид орон нутгийнхаа талх нарийн боовны хэрэгцээг 100 хувь хангадаг байна.
Өөрөөр хэлбэл тус сумынхан аймаг, нийслэлээс талх нарийн боов худалдан авдаггүй аж. Манай суманд энэ чиглэлийн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Сумын брэнд бүтээгдэхүүний нэг гэвэл яах аргагүй талх нарийн боов, амтат бялуу.
Одоогоор Замын-Үүд суманд
талх нарийн боовны 12 цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд дотоодын
хэрэгцээг 100 хувь хангадаг гэж сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Д.Нямжаргал мэдээлэв.