“Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссоос “Ковид-19” цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөг зарцуулсан талаар 12 дугаар сарын 2-3-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр албаныхан мэдээллээ.
Сүүлийн хоёр жилийн турш аймаг орон нутаг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт ажилласан бөгөөд Замын-Үүд, Сайншанд зэрэг томоохон суурин газарт хэд хэдэн удаа тэг зогсолт хийж байсан юм.
Аймгийн хэмжээнд
гамшгаас хамгаалах арга хэмжээний зардалд нийт 901.1 сая төгрөг зарцуулахаар
төлөвлөснөөс 885 саяыг, орон нутгийн
төсвийн нөөц хөрөнгөөс 141.8 сая төгрөгийг тус тус зарцуулаад байна. Мөн гамшгаас хамгаалах хандивын дансанд аж
ахуй нэгж байгууллага, иргэдээс нийт 78 сая төгрөг хуримтлагдсаныг зарцуулсан
байна.