Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 11 дүгээр сарын 20-21-нд болсон Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Замын-Үүд сумын баг тамирчид амжилттай оролцжээ.
Олон улсын хэмжээний мастер Л.Ариунжаргал суултын төрөлд алтан медаль хүртсэн бол шахалтын төрөлд хүрэл медаль, таталтын төрөлд алтан медаль, нийлбэр дүнгээр Алтан мeдаль хүртэж улсын хошой аварга боллоо.
Харин спортын мастер Д.Алтанхуяг суултын төрөлд алтан медаль, шахалтын төрөлд мөнгөн медаль авч нийлбэр дүнгээр хүрэл мeдаль хүртсэн бол спортын мастер Б.Энхбаатар шахалтын төрөлд хүрэл мeдаль, тамирчин Л.Ууганбаяр суултын төрөлд алтан медаль, таталтын төрөлд мөнгөн мeдаль, тамирчин Ц.Сайнжаргал таталтын төрөлд хүрэл мeдаль, тамирчин Г.Түвшинхундага нийлбэр дүнгээр спортын дэд мастерын болзол хангасан байна.
Пауэрлифтингийн спортод амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж сум орон нутгийнхаа нэрийг гаргасан тамирчдад спорт сонирхогч, дэмжигчид, орон нутгийн засаг захиргаанаас халуун баяр хүргэж спортын өндөр амжилт хүсчээ.
Ташрамд дурдахад Замын-Үүд сумын тамирчид жил бүрийн Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, олон медальт байрт шалгардаг уламжлалтай аж.