Сэлэнгэ аймагт 64 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын
мэдээллээр сүүлийн 24 цагт тус аймагт 64 тохиолдол батлагдаж, "Коронавирусээр үүсгэгдсэн халдварт
өвчний нэн хүнд хэлбэр, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины хатгалгаа болон
хавсарсан өвчний оноштойгоор нэг иргэн нас баржээ.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 16 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Гэрээр, өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 78 хүн эдгэрчээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 8 тасагт 170 батлагдсан тохиолдол, 9 ойрын хавьтал хамт эмчилгээ
хяналтад байгаа аж. Мөн энэ хугацаанд эмнэлэгт нэмж хэвтсэн 21 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд 377 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Мөн гэрийн эмчилгээнд шинээр 47 тохиолдол нэмэгджээ.
Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа ковидын тасгуудад нийт 50 эмч, эмнэлгийн
мэргэжилтнүүд ажиллаж байна. Дээрх тасгуудад нийтдээ жирэмсэн эх 8, 17 хүртэлх насны 25 хүүхэд, хүнд 13, хүндэвтэр 67
иргэн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.