“Volkswagen” автомашинуудаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-01 15:56:51

ТОКИО. /RIA Novosti/. Дизель хөдөлгүүртэй автомашины утаа ялгаруулалтын үзүүлэлтийг гажуудуулдаг программ хангамжтай холбоотой дуулиан шуугианы улмаас Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” концерн Өмнөд Солонгост худалдсан 100 мянга орчим автомашинаа эргүүлэн татахаар болсон тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

“Volkswagen” болон “Audi” компанийн “Golf”, “Jetta”, “Beetle”, “A3” гэсэн дөрвөн загварын автомашиныг шалгах гэж байгаагаа Өмнөд Солонгосын Байгаль орчны яам мэдэгдсэн байна.

Хорт утааны бодит үзүүлэлтийг бууруулдаг программ хангамжийг дизель хөдөлгүүртэй автомашинууддаа суурилуулсан гэж “Volkswagen” автоконцерныг АНУ есдүгээр сарын дундуур буруутгасан юм. Ийм программ хангамжийг “Volkswagen” дэлхий даяар борлуулсан 11 сая орчим машиндаа суурилуулсан гэж сэжиглэж байгаа аж.

Д.Жаргал

相关新闻
注释