АНУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-25 17:23:51

БЭЭЖИН. /TASS/. АНУ-ын Худалдааны яам 12 компанийнх нь эсрэг хязгаарлалт тогтоосныг Хятад улс эрс эсэргүүцэж байгааг тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь мэдэгдлээ.


“АНУ-ын ийм үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцэж, алдаагаа нэн даруй засахыг Америкийн талд уриалж байна. Компаниудынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд бид шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Жао Лизянь мөн АНУ үндэсний аюулгүй байдал нэрийн дор Хятадын компаниудад шахалт үзүүлэх зорилгоор төрийн эрх мэдлийг ашиглаж байна хэмээн цохон тэмдэглэсэн байна.


Лхагва гарагт АНУ-ын Худалдааны яам 27 байгууллага, хувь хүнийг үйл ажиллагаа нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолтой зөрчилдөж болзошгүй хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Уг жагсаалтад БНХАУ-д төвтэй 12 компани, Японд төвтэй нэг, Сингапурт төвтэй нэг компани, Пакистанаас 13 компани, хувь хүн багтсан байна. Япон, Сингапурын компаниуд нь Хятадад төвтэй “Corad Technology Limited” компанийн охин компаниуд юм.


 


相关新闻