Зеленскийтэй уулзах үеэрээ Трамп Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-19 08:18:11

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 19 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гаргийн орой Цагаан ордонд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчидтай Украины хямралыг зохицуулах асуудлаар хэлэлцээ хийжээ. 


Орос, Украины төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалтын үеэр утсаар ярьсан гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Кремлийн мэдээлснээр, талуудын яриа 40 минут үргэлжилжээ.


В.Зеленский хэлэхдээ, “аюулгүй байдлын баталгаа зэрэг эмзэг асуудлаар өнөөдөр маш сайн ярилцсан гээд, Путинтэй хоёр талын уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Д.Трамп хэлэхдээ, Украины аюулгүй байдлын баталгааг АНУ-тай уялдуулан зохицуулсны үндсэн дээр Европын орнууд хангана гэж мэдэгдсэн байна.


Д.Трамп мөргөлдөөнийг зогсоохын тулд гал зогсоох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Фридрих Мерц нар гал зогсоохыг уриалж байна.



相关新闻