Ковидын улмаас 51 нас баралт бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-23 16:19:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 92 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 17567 боллоо. Мөн энэ хугацаанд тус аймагт "Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины хатгалгаа болон хавсарсан өвчний оноштой дахин нэг иргэн өвдөж нас барснаар 51 боллоо.   

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 32 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 73 хүн эдгэрсэн байна. Мөн аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 10 тасагт 230 батлагдсан тохиолдол, 7 ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байна. Түүнчлэн эдгээр өдрүүдэд нэмж хэвтсэн 23 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд 530 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ. Гэрийн эмчилгээнд шинээр 32 тохиолдол нэмэгдсэн байна.

Нийт батлагдсан тохиолдлоос жирэмсэн 11, 17 хүртэлх насны 32 хүүхэд, маш хүнд хоёр, хүнд 11, хүндэвтэр 82 хүн эмчлүүлж байна хэмээн аймгийн ЭМГ-ын Тандалтын албанаас мэдээллээ. 

相关新闻