Ардын урлагийн наадмын шалгаруулалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-19 17:32:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 18-19-нд "Дуу хуур бидний өв соёл-2021" аймгийн ардын урлагийн наадмын шалгаруулалт Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт болж байна.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг аймгийн ардын урлагийн наадам цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил цахимаар явагдаж байгаа юм.

Тус наадамд урлагийн 6 төрөл 9 номинацаар шалгаруулалт болох ба 11 сумын 120 гаруй (давхардсан тоогоор) ардын авьяастан оролцож, авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Шалгаруулалтыг ТХДЖТ-ын мэргэжлийн багш нар гүйцэтгэж байгаа юм.   

相关新闻