Хөвсгөлд коронавируст халдварын тохиолдол буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-18 16:44:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр 23, түргэвчилсэн шинжилгээгээр 30 тохиолдол батлагдаж, нийт тохиолдлын тоо 18027 болсон байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 290, гэрээр хяналтад 681 өвчтөн эмчлүүлж байна. Өвчилсөн иргэдийн дунд хүүхэд 116, жирэмсэн эх 14 байна. Өвчний явцын хувьд маш хүнд 2, хүнд 14, хүндэвтэр 103, хөнгөн 852 хүн байгаа аж. Сүүлийн үед халдварын тохиолдол буурч байгаа боловч эрсдэл их байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг бууруулахгүй, хайртай хүмүүсийнхээ төлөө хамтдаа хичээхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Тус аймгийн хэмжээнд нэмэлт тунд 408 хүн хамрагдсанаар 17.7 хувьтай буюу өмнөх өдрөөс 0,4 хувиар нэмэгдсэн байна. Халдвараас сэргийлэхийн тулд амны хаалтаа зүүж, зай барих, гараа угааж ариутгах дэглэмээ өдөр тутам хэвшил болгоцгоож, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

相关新闻