Даага гараанаас гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТТулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан даага насанд 267 хүлэг шандас сорихоор гараанаас гарлаа.
Даага насанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач Н.Амаргбаясгалангийн буурал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Т.Мөнхбаярын хүрэн даага зэргийг нэрлэж болох юм. Мөн Тод манлай уяач Д.Ганбаатарын халиун, Төв аймгийн Архуст сумын уяач Н.Дагвадоржийн хул зэрэг шандаст хүлэг бүртгүүлжээ.
Ч.Ариунболд