Төрийн албаны ерөнхий шалгалтыг 290 иргэн өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-11-15 17:19:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнөөдөр 290 иргэн өгч байна.

Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулсан Ажлын хэсэг хамтран зохион байгуулж байна. 

Шалгалтад оролцогчдыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээс гадна зөрчил гарахаас сэргийлж хурууны хээгээр баталгаажуулж байгаа юм. Улсын хэмжээнд өглөөний 8.30 цагт эхэлсэн шалгалтын үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлөөс цахимаар хянаж байна.

相关新闻