Төрийн албаны ерөнхий шалгалтад 222 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-15 11:51:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ. Аймаг орон нутагт 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, Нийслэл Улаанбаатарт 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулна.

Орхон аймагт  төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 222 иргэн бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр 150 иргэн, маргааш буюу 16-ны өдөр 72 иргэн  шалгалт өгнө. 

Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргын тогтоолоор томилогдсон комисс шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд комиссын даргаар Орхон аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд ажиллаж байна.

Төрийн албаны шинэ хуулиар Төрийн албаны Ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулж төрийн албаны нөөцийг бүрдүүлж байхаар хуульчилсан байдаг. 

Энэ удаагийн шалгалтыг халдвар хамгааллын нарийн дэглэм дор, Монгол Улсын Төрийн албаны салбар зөвлөл, Орхон аймгийн ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Онцгой байдлын газар хамтран зохион байгуулж байна. 

相关新闻