Сумдад хүнсний хяналтын улсын байцаагч ажиллуулах хүсэлт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-11-13 19:13:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ажлын баг хуралдлаа.

Аймгийн ИТХ-ын 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 04/03 дугаар тогтоолоор "Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах бодлогын баримт бичиг”-ийг батлуулсан байдаг. Хурлаар уг баримт бичгийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцсэн байна.

Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн шалгалтаар хугацаа дууссан бүтээгдэхүүнийг сумдын иргэдэд худалдаж ашиг, орлого олдог бизнесийн сүлжээ байгааг хурлаар онцлов. Иймд сум, орон нутгийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах зорилгоор сумдад хүнсний хяналтын улсын байцаагч ажиллуулах хүсэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүргүүлэхээр боллоо.

相关新闻