Төгсөгчдийн 90 орчим хувь нь их, дээд сургуульд элсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-11 15:34:26

 2016-2017 онд Монгол улсын их, дээд сургуулиудад орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагаа Баянхонгор хотод өнгөрөгч 7 хоногт болов.

Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 1024 элсэгч бүртгүүлжээ. Мөн урьд оны төгсөгч 24 байв. 1048 сурагч ЭЕШ-д орсон бөгөөд төгсөгчдийн 90 орчим хувь нь их, дээд сургуульд элсчээ.

 Дээрх төгсөгчдийг их дээд сургуульд элсүүлэх ажиллагаа аймгийн Номундалай сургууль дээр болсон. Сургуулийн хуваарийн тухайд улсын 600, хувийн сургуулийн 300 гаруй хуваарь иржээ. Энэ дагуу элсэгчдийг бүртгэх ажил  амжилттай боллоо. 

相关新闻