ПГУ шинжилгээг хэвийн авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ ПГУ шинжилгээ авах үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Энхтуяагаас тодрууллаа.
-ПГУ шинжилгээг Төв аймагт 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн албан ёсоор авч эхэлсэн. Гэвч хил гааль хаагдсантай холбоотой 11 дүгээр сарын 8-ны өдрөөс ПГУ шинжилгээнд ашигладаг нуклейн хүчил тасарсан. Иймд бид түргэвчилсэн шинжилгээг хийж байсан. 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шинжилгээний урвал бодис аймагт ирж, одоогоор хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэнх тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа бөгөөд сайн дурын үндсэн дээр болон нэн шаардлагатай иргэдийг ПГУ шинжилгээнд хамруулна.