Олон улсын боксын холбоо /AIBA/-ны ерөнхийлөгч Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-12 11:11:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын боксын холбоо /AIBA/-ны ерөнхийлөгч Умар Кремлёв пүрэв гарагийн орой Улаанбаатар хотноо Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар айлчилж иржээ.


Тэрбээр өнөөдөр боксын үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, Шинэ яармаг дахь Мөсөн өргөө буюу “Степпе арена” болон  “Буянт Ухаа” спортын ордны үйл ажиллагааг сонирхох юм байна.


Түүнчлэн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, Биеийн тамир спорт хорооны удирдлагуудтай уулзана.


МБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй төлөөлөгчид /2021.10.25-11.06/ Серби улсын нийслэлд болсон боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр холбооныхоо гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх олон уулзалт хийсэн бөгөөд энэ хүрээд уг айлчлал болж байгаа аж. Тэрбээр өнөө орой буцах юм.

相关新闻