Халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Дундговь аймагт
коронавирусний 66 тохиолдол батлагдаж, 11 дүгээр сарын 11-ний байдлаар халдвар
авсан иргэдийн тоо 11409 боллоо. Халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч
байна.
Нийт 19 хүн нас барсан. Эмчлүүлж байгаа 782 хүнээс нэн хүнд 4, хүнд 4, хүндэвтэр 56 хүн байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хувьд ачаалал их хэвээр байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт 138 хүн
ажиллаж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд дархлаажуулалтын 1, 2 дугаар
тунд хамрагдсан хүн байхгүй. Харин 3 дахь тунд 91
хүн хамтрагдсан байна. Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 26707, 2 дахь тунд 26622, 3 дахь тунд 3573
хүн хамрагджээ.