177 азарга гарааны зурхай руу хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-11 10:27:14

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан азарга насны уралдаанд газар газрын  177 хүлэг шандас сорихоор гарааны зурхай руу хөдөллөө.

Азарганы уралдаанд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Б.Наранхүүгийн алдарт Монгол хээр, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Б.Сүхбаатарын хээр 63 дугаартай, Улсын Алдарт уяач Т.Болдбаатарын халиун, Улаанбаатар хотын уяач Б.Ганбатын Соёмбо зээрд бүртгүүлжээ.

Азарганы уралдаанд 214 хурдан ажнай бүртгүүлснээс 37 азарга шүдэлгээнд тэнцээгүй тул хассан байна.

Ч.Ариунболд

相关新闻