Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн зургаан хэрэг бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Статситикийн хэлтэс Орхон аймагт гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар
мэдээллээ. Энэ оны эхний 10 сард Орхон аймагт 406 хэрэг, зөрчил бүртгэгдэж үүнд 319 хүн
холбогдсон байна. Гэмт хэргийн илрүүлэлт 48.9 хувьтай байна.
Залилах, малын хулгай, хүн амины хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх
бодисыг хууль бусаар ашиглах хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал,
·
Хүнийг алах 3
·
Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 6
·
Хүчиндэх 7
·
Хүүхдийн эсрэг 1
·
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 161
·
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16
·
Хулгайлах 65
·
Залилах, хөрөнгө завших 92
·
Малын хулгай 5
·
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, алдуул мал завших 3
· Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах 11 гэмт хэрэг бүртгэгджээ.
Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, согтуугаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн гэмт хэрэг
үйлдэгчдийн 5,6 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байна.
Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид 1,1 тэрбум төгрөгийн хохирол
учирч, 15 хүн нас барж, 188 хүн гэмтжээ. Үүний 43,8 хувь нь нөхөн төлөгдсөн
байна.