Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ахмадуудыг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж
хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон ХХААХҮЯ-наас
20 гаруй хүнийг шагналаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Ганбат,
аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.Даваадорж нар гардууллаа.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Үйлдвэр худалдаа үйлчилгээний
тэргүүний ажилтан” цол тэмдгээр 15, ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр 5
хүнийг шагналаа.
Орхон аймгийн нийтийн аж ахуйн
үйлчилгээний салбарт 160 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.