Мөс цөмөрсний улмаас амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-09 14:50:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн Дайман гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 76 километрт Пронтер загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэд Цагааннуураар гарч яваад цөмөрсөн байна.

Энэ үеэр нэг зорчигч усанд осолдож, 2 зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан тус газар очиж, осолдсон иргэн Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нуурын 2 метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. Гол мөрний ус хөлдөөгүй байгаа энэ үед иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

相关新闻