Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоос хүний эрүүл мэндэд нөлөөлж буйг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-09 09:32:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төв Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйгаас үүсдэг цагаан тоос, тоосжилт нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх судалгаа хийж байна. Үүнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар хийж байгаа бөгөөд хоёр тал уулзаж, тайлангийн явцын мэдээлэл солилцлоо.

Цар тахлын улмаас судалгааны ажил удаашрахад хүрсэн тул Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвөөс гэрээг сунгах санал гаргажээ.

Судалгааны баг Эрдэнэт үйлдвэрээс үүдэлтэй цагаан тоосны дэгдэлт хүн амын эрүүл мэндэд нөлөөлсөн эсэхийг эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр эхлээд судалж байгаа аж. Дараа нь нөлөөллийн, дам бүс нутагт амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах гэнэ. Мөн нарийн ширхэглэлт тоосонцрын элементийг биомониторингийн аргачлалаар хүний цус, үс, арьсанд байна уу гэдгийг судлах аж.

相关新闻