ДАШТ-д өрсөлдөх эмэгтэй боксчдыг сонгох сорил тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Турк улсын Станбул хотноо 12 дугаар сард болно.
Дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнд өрсөлдөх Монголын эмэгтэй баг тамирчдыг сонгох сорил тэмцээнийг мягмар, лхагва гарагт буюж энэ сарын 9-10-нд Сонгинохайрхан дүүргийн спорт зааланд зохион байгуулахаар товлосон юм.
Энэхүү сорил тэмцээн 12 жин /48 кг, 50 кг, 52 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 63 кг, 66 кг, 70 кг, 75 кг, 81 кг болон +81 кг/-гээр болох бөгөөд жин тус бүрд 4 хүртлэх тамирчин өрсөлдөнө. Тулаан 3 минутаар 3 үе үргэлжилж ялагчийг тодруулна.