Үндэсний их баяр наадамд зодоглохоор 600 бөх бүртгүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-09 12:34:36

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглохоор 600 гаруй бөх бүртгүүлсэн талаар Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлэв.

Бөхчүүдийг өчигдрөөс “Монгол бөхийн өргөө”-нд бүртгэж эхэлсэн бөгөөд маргааш буюу 10-ны 17.00 цагт дуусах юм. Одоогоор Монгол Улсын заан Ч.Санжаадамба,  Улсын харцага Ө.Даваабаатар нарын улсын цолтой бөх бүртгүүлжээ. Бөхчүүд бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм.

Мөн Улсын баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийн бүртгэл үргэлжилж байна. Тэднийг өнөөөдөр 18.00 цаг хүртэл  “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ.

Ч.Ариунболд

相关新闻