50 хувийн дүүргэлттэйгээр урлаг, спортын үйл ажиллагааг нээхийг зөвшөөрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв
Сүхбаатар сумын хэмжээнд дотоодын тэмцээн, уралдаан болон мэргэжлийн спортын
холбоодын зохион байгуулдаг үйл ажиллагаа, соёл, урлагийн арга хэмжээнүүдийг
нээхээр боллоо. Ингэхдээ заал, танхимын дүүргэлтийг 50 хувь байхаар заажээ.
Сүхбаатар
сумын Засаг даргын энэ сарын 2-ны өдрийн А/244 тоот захирамжаар дээрх
шийдвэрийг гаргасан байна. Мөн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж
байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг 14 хоногт 1 удаа мэргэжлийн
байгууллагаар тогтмол хийлгэсэн байх. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэмийг
сахиулан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх тусгай нөхцөл шаардлагыг
ханган ажиллах талаар хариуцлагын гэрээ байгуулсан байхыг шаардаж байгаа аж. Эл
шаардлагыг биелүүлсэн тохиолдолд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой юм
байна.