Э.Сумъяагийн олимпийн эрхийг сэргээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТДэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос Э.Сумъяагийн олимпийн наадамд оролцох эрхийг сэргээсэн талаар Монголын үндэсний олимпийн хороонд өчигдөр албан бичиг ирүүлсэн байна.
Өмнө нь ДБНХ-ноос чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд "Рио-2016" олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдаас сэргээш илэрсэн тул бөхчүүдийн жагсаалтыг өөрчлөснөө тавдугаар сарын 12-нд зарласан. Уг жагсаалтад Казахстаны Астана хотноо болсон Ази тивийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпийн эрх хүртсэн Э.Сумъяагаас сэргээш илэрсэн хэмээн зарлаж эрхийг нь Энэтхэгийн бөхөд шилжүүлсэн талаар мэдээлсэн юм.
Э.Сумъяагийн эрхийг ийнхүү сэргээснээр Монголын чөлөөт бөхийн шигшээ баг 10 тамирчинтай /эрэгтэй 6, эмэгтэй 4/ Риогийн олимпийн наадамд зодоглохоор болов.
Д.Өлзий