Хүнсний аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээний талаар сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-04 16:33:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Хүнсний бүтээгдэхүүний тохирлын баталгаажуулалт, хүнсний аюулгүйн тэмдгийн танилцуулах сургалт боллоо. Үүнийг Улаанбаатар хотын Эс Эф Си Эс ХХК болон Удирдах урлаг хөгжил ТББ-ын дэргэдэх G2G сургалтын төв  зохион байгуулсан юм.

Сургалтад аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, ХХААГ, МХГ,  Хотын захирагчийн алба, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн болон хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс хамрагдлаа.

Эс Эф Си Эс ХХК болон G2G сургалтын төв нь  олон улсын болон үндэсний стандартын сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг ажээ.

Тэд Орхон аймагт анх удаа зохион байгуулсан сургалтаараа тохирлын үнэлгээ хийх шаардлага, түүний хууль эрх зүйн орчин, тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт болон хүнсний аюулгүйн тэмдгийн талаар мэдээлэл өглөө.

Тохирлын баталгаажуулалтад хүнсний аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ маш чухал. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг хүний амь, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюулгүй бөгөөд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад тохирч буйг нь илтгэдэг. Энэ аюулгүйн тэмдэг нь бүтээгдэхүүн дээр харагдахуйц байдлаар заавал ил байршуулах ёстой байдаг ажээ.

 

相关新闻