Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ 11 дүгээр сарын 1-нд Сербийн нийслэл Белград хотод эхэлсэн бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж байгаа Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана.
Монголоос 2 эмэгтэй, 5 эрэгтэй бөх энэ тэмцээнд хүч үзэхээр очсон. “Хасу-Мегастарс” клубын тамирчин Энхсайханы Дэлгэрмаа шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны Европын АШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар онооны чанараар ялагдсан.
Харин түүнийг ялсан өрсөлдөгч нь хагас шигшээд ялснаар манай бөх Германы Софиа
Шифльтэй хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.