Сэлэнгэ аймагт нас баралт гурав бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 159 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 15671 боллоо.
Мөн
энэ хугацаанд тус аймагт короновирусээр үүсгэгдсэн
халдварт өвчний нэн хүнд хэлбэр, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины хатгалгаа,
амьсгалын цочмог дутагдал болон бусад хавсарсан оноштойгоор 73-85 насны гурван иргэн нас баржээ. Ингээд Сэлэнгэ аймагт нийт нас баралт 40 болсон байна.
Сүүлийн 24 цагт
42 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Гэрээр өрх, сум, тосгоны хяналтад эмчлүүлж буй иргэдээс 114 хүн эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 330 батлагдсан тохиолдол, 9 ойрын хавьтал хамт
эмчилгээ хяналтад байна.
Мөн энэ өдөр эмнэлэгт нэмж хэвтсэн 47 тохиолдол,
харин гэрийн эмчилгээнд 17
суманд 1008 тохиолдол өрх, сум, тосгоны
ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ. Түүнчлэн гэрийн эмчилгээнд шинээр 81 хүн нэмэгджээ.
Аймгийн хэмжээнд нийт 58
эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд улаан бүсэд ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд жирэмсэн 13, 17 хүртэлх насны 71 хүүхэд, аймгийн
Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт маш хүнд хоёр, хүнд 13,
хүндэвтэр 94 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.