Үндэсний бөхийн лигийн энэ сарын барилдаанд 81 бөх бүртгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-02 13:26:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн лигийн 11 дүгээр сарын барилдаанд оролцох 56 бөхийн бүртгэл даваа гарагт lig.mn сайтаар болж, 81 бөх бүртгүүлжээ.


Сар бүр зохион байгуулах тус тэмцээний 2 дахь лигийн барилдаанд 2021 оны 11 дүгээр сарын гурав дахь 7 хоногт зохион байгуулах юм.


“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй "Үндэсний бөхийн лигийн анхдугаар барилдаан" ТВ контент өнгөрсөн сарын 24-нд амжилттай болсон билээ.


Анхдугаар барилдаанд 32 бөх зодоглосноос улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Н.Мустафа нар өрсөлдөгчөө давсаар үзүүр, түрүүнд шалгарч, Т.Баасанхүү харцага түрүүлсэн. Харин шөвгийн дөрөвт улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн харцага Э.Сумъяабат нар шалгарсан билээ.


Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай лигт түрүүлсэн бөх 3 сая, үзүүрлэсэн бөх 1.5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол шөвгийн дөрөвт буюу хүрэл медальт бөхчүүд тус бүр 500 мянга төгрөг авсан. Мөн 1 давсан бөх 200 мянга, 2 давсан бөх 250 мянга, барилдаанд зодоглож нэг даваагүй бөхчүүд 120 мянган төгрөг гардсан юм.







相关新闻