Японы Ерөнхий сайд “COP26”-д оролцохоор Их Британийг зорьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио
НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хуралд /COP26/ оролцохоор өнөө өглөө Их Британийг зорилоо.
“Миний бие Ази даяар хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхийн төлөө Япон улс манлайлан ажиллах чин хүсэлтэй байгааг дэлхий дахинд танилцуулахыг хүсэж байна” гэж К.Фүмио нисэх онгоцонд суухынхаа өмнө сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэрбээр Ерөнхий сайдын албыг 10 дугаар сараас хашиж эхэлснээсээ хойш анх удаа хилийн чанадыг зорьж буй нь энэ юм.
“COP26”-гийн үеэр К.Фүмио Япон улс 2050 он гэхэд
нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэх чиглэлд авч хэрэгжүүлэх алхмуудын талаар товч танилцуулах төлөвтэй байна. Үүнд, 2030 оны санхүүгийн
жил гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2013 оны санхүүгийн жилийнхээс 46 хувиар
бууруулах гэх мэт арга хэмжээнүүд багтаж байгаа юм.
Мөн БНХАУ
тэргүүтэй хүлэмжийн хийг ихээр ялгаруулагч орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй
тэмцэх чиглэлд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалах төлөвтэй байна. Ерөнхий
сайд мөн айлчлалынхаа хугацаанд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй
бусад удирдагчидтай уулзахаар товлож байгаа ажээ.