Сургуулийн зарлан мэдээллийн дохиог турших дадлага сургууль хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-02 08:41:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-аас тус аймгийн Дэрэн сумын Ерөнхий боловсролын сургууль дээр ажиллаж, гамшгаас хамгаалах нөхцөл байдалтай танилцан зөвлөгөө зөвлөмж өгчээ.  

Энэ үеэр сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн байдалтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гал түймрийн аюулгүй байдлыг хангуулсан аж.

Мөн багш ажилчид, сурагчдад аюул ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалт зохион байгуулж, сургуулийн зарлан мэдээллийн дохиог турших дадлага сургууль хийсэн байна. 

相关新闻