“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-11-01 15:26:33

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ, Дэлгэрэх, Хөвсгөл суманд “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл хэрэгжиж байна.

АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн эхний жилийн үйл ажиллагааг эргэн дүгнэх, хамтын ажиллагааны төлөвлөлт хийх уулзалт Сайншанд хотод болж, холбогдох албаны төлөөлөл санал солилцсон байна.

Дээрх төслийг 2021-2022 онд Монгол Улсын гурван хотын 20 баг, дөрвөн аймгийн 12 суманд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд иргэдийн амьжиргааг хамгаалах, мал аж ахуйн салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх замаар орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг үе шаттайгаар бууруулахыг зорьж байгаа аж.

相关新闻