Нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ-аас 10 дугаар сарын 31-нд сумын шинэ суурьшлын
бүсийн нийтийн эзэмшлийн зам талбайг хэсэгчлэн бүх нийтийн их цэвэрлэгээг
зохион байгууллаа.
Нийтийн цэвэрлэгээнд 10 байгууллагын 188 ажилтан оролцжээ.
Сумын ЗДТГ-аас бүх нийтийн их цэвэрлэгээ тогтмол зохион байгуулдаг бөгөөд хог ангилан ялгах санаачилгыг дэмжин ажилладаг байна.