УИХ-ын чуулган хуралдаан 77.6 хувийн ирцтэйгээр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-08 13:34:09

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 77.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох тухай, АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох тухай, Сум, дүүргийн иргэдийн хурлыг сонгох сонгуулийн товыг зарлан товлох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатын танилцуулгыг чуулганы хуралдаанд уншиж танилцуулсаны дараа гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

相关新闻