Баянгол сумынхан шинэ Соёлын төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-31 12:07:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол суманд шинэ Соёлын төв барьж ашиглалтад оруулаад байна. Хоёр давхар, 24 өрөөтэй, 250 хүний суудалтай уг барилгын ажлыг "Тэрхийн ундраа" ХХК барьж гүйцэтгэжээ.

Баянгол сумын Соёлын төвийг 1978 онд барьсан бөгөөд өдгөө хуучирч, соёл, урлагаар иргэдэд үйлчлэх боломж хязгаарлагдмал болсон тул шинэ барилгатай болгох ажлыг УИХ-ын гишүүн С.Чинзориг 2019 оноос хөөцөлдөж эхлүүлсэн аж.

相关新闻