Хайрхандулаан суманд энэ жил 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-31 11:29:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хайрхандулаан сумын ЗДТГ-ын барилгыг шинэчилж, ашиглалтад орууллаа. Барилгын ажлыг улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Гүн чимэгтэй" ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд архитектурын орчин үеийн өвөрмөц шийдлээр барьсан нь төрийн албан хаагчдын ажлын ая тухтай нөхцөлийг хангаад зогсохгүй сумын өнгө төрхөд үзэмж нэмж байна.

Тус сумын түүхт 90 жил энэ жил тохиож байгаа бөгөөд 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаагаа Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хэллээ. Мөн 2022 оны улсын төсөвт цэцэрлэгийн барилгын өргөтгөл барихаар хөрөнгийг тусгаад байгаа аж.

相关新闻