Цагдаагийн газраас Арвайхээр сумын удирдлагуудтай уулзалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас
Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ, 13 багийн Ажлын
албаныхантай уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр Арвайхээр сумын хэмжээнд оны эхний 9 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн
статистик үзүүлэлт, шалтгаан нөхцөлийг танилцуулж, гэмт хэрэг, зөрчлийг
бууруулахад хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.
Хүн ам, хөл хөдөлгөөн ихтэй томоохон сумын хувьд замын хөдөлгөөний аюулгүй
байдлын эсрэг гэмт хэрэг, архидан согтуурахаас
үүдсэн хэрэг, зөрчлүүд, гэр бүлийн хүчирхийлэл, хулгай төдийлөн
буурахгүй байгааг уулзалтаар онцоллоо. Энэ нь иргэдийн хууль, эрхзүйн мэдлэг
дутмаг, ажилгүйдлийн түвшин их, коронавирусний халдварын улмаас гэртээ байх
хүний тоо нэмэгдсэн зэргээс шалтгаалж байгаа аж.
Тиймээс олон
нийтийг соён гэгээрүүлсэн, уриалсан, хуулийн мэдлэг олгосон ажил, арга хэмжээг
эрчимтэй авч хэрэгжүүлэх болно гэдгийг сумын Засаг дарга Б.Ганбат хэлэв.