К.Фүмио Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-24 14:21:41

ТОКИО. /Japan News/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Их Британид ирэх сард болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна. 


Түүний хувьд Ерөнхий сайдын албыг хашиж эхэлснээсээ хойш хилийн чанадад хийх анхны айлчлал нь энэ болно. “COP26” бага хурал Шотландын Глазго хотноо энэ сарын сүүлээр эхлэх бөгөөд дээд хэмжээний уулзалтыг 11 дүгээр сарын 1, 2-нд зохион байгуулахаар товлоод байгаа юм. 


Тиймээс К.Фүмио Японы парламентын доод танхимын сонгууль 10 дугаар сарын 31-ны өдөр явагдаж дууссаны дараа Их Британид айлчлахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн тэрбээр дээд хэмжээний уулзалтын хүрээнд бусад улс орны удирдагчидтай уулзах төлөвтэй байна.

相关新闻