Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв
аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 169 тохиолдол бүртгэгдэж,
нийт батлагдсан тохиолдол 11936 боллоо. Үүнээс Жаргалант суманд 45, Зуунмодод 35, Мөнгөнморьтод 28, Заамарт 13, Угтаалцайдамд 11,
Лүнд 10, Өндөрширээтэд 6, Сүмбэрт 5, Эрдэнэсантад 4, Батсүмбэрт 2,
Баянчандманьд 2, Борнуурт 1 тохиолдол
батлагджээ. Батлагдсан тохиолдлуудын 130 нь
насанд хүрэгч, 39 нь хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн
хэмжээнд нийт 1719 иргэн эмчлүүлж байгаагаас 523 насанд хүрэгч, 37 жирэмсэн эх, 87 хүүхэд байна.
Тусгаарлалтын байранд одоогоор
өвчтөн байхгүй бөгөөд шинээр
58 иргэнийг хяналтад авч, 47 иргэн хяналтаас гарч, 1975 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна