Боливид байгалийн хийн томоохон нөөцийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-07-07 14:32:28

МЕХИКО. /Sputnik/. Испани улсын “Репсол” компани Боливи улсын Засгийн газрын эзэмшилд байдаг газрын тос болон хийн “YPFB” компанитай хамтран өнгөрсөн хоёрдугаар сард шинээр байгалийн хийн томоохон орд нээсэн тухай зарлалаа.

Ингэснээр тус улсын хийн нөөц 40 хувиар нэмэгдэж байгаа юм. 2013 онд Боливийн хийн нөөц ийг 302 тэрбум шоо метр гэж тооцож байжээ. “Репсол” компанийн Боливи дахь салбарын ерөнхийлөгч Диегно Диаз-ын хэлснээр, “Caipipendi” талбай дахь хийн орд нь 115 тэрбум шоо метрийн нөөцтэй аж.

Түүнээс гадна, Оросын “Газпром” компани Боливид үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Зургадугаар сард болсон Санкт Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын (SPIEF) үеэр “Газпром” компани, Боливийн Эрчим хүчний сайд болон “YPFB” компанийн төлөөлөгчид газрын тос болон хийн хайгуул, олборлолт, тээвэрлэлтийн тухай болон шингэрүүлсэн байгалийн хийг ашиглах төслүүдийг Боливид хэрэгжүүлэх талаарх "замын зураг"-т гарын үсэг зурсан байна.   

Х.Сарнай

 

相关新闻