Коронавирусний халдвар авсан хүний тоо 14207 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-20 17:27:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймагт коронавирусний халдвар авсан хүний тоо 14207 боллоо. Сүүлийн 24 цагт 206 тохиолдол батлагдсан бол 149 хүн эдгэрсэн байна.

Одоогоор 951 хүн эмнэлэгт, 1004 хүн гэрээр эмчлүүлж байна. Үүнээс хүүхэд 383, жирэмсэн эх 26 байгаа юм. Нийт нас баралт 44 хүрээд байгаагаас 5 хүртэлх насны хүүхэд хоёр, 35-64 насны 10, 65-74 насны 12, 75-84 насны 11, 85-101 насны найман хүн байна.

Аймгийн хэмжээнд 18-аас дээш насны 74510 хүн вакцинжуулалтад хамрагдах ёстойгоос I тунд 98.5 хувь нь, II тунд 95.6 хувь нь хамрагджээ. 12-15 насны 8622 хүүхэд вакцин хийлгэхээс I тунд 98 хувь, II тунд 81.5 хувь нь хамрагдсан бол 16-17 насны 3516 хүүхдийн 91.6 хувь нь I тунд, 75 хувь нь II тунд тус тус хамрагдаад байна.

 

相关新闻