Венесуэлийн Засгийн газар сөрөг хүчинтэй хийж буй хэлэлцээгээ түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-18 09:53:12

КАРАКАС. /DW/. Венесуэлийн Засгийн газар сөрөг хүчинтэй хийж буй хэлэлцээгээ түр зогсоож буйгаа мэдэгдлээ. Энэхүү хэлэлцээг ням гаргаас үргэлжлүүлэхээр товлоод байсан юм. 


Засгийн газрын ойрын холбоотон, Колумбийн бизнес эрхлэгч Алекс Саабыг Кабо-Вердегээс АНУ-д шилжүүлэн өгснөөс хэдхэн цагийн дараа дээрх мэдэгдэл гарчээ. 


Мөн А.Саабыг мөнгө угаасан хэрэгт буруутгаж буй АНУ-д шилжүүлэн өгсөнтэй холбогдуулан Венесуэл хариу арга хэмжээ авсан бололтой байна.


Тодруулбал, АНУ-ын нефтийн компанид өндөр албан тушаал хашиж байсан ч Венесуэлд гэрийн хорионд ороод буй зургаан хүнийг аюулаас хамгаалах хүчнийхэн баривчлан авч явсан талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ.


Тэд Венесуэлийн төрийн өмчит нефтийн “PDVSA” компанийн охин компани болох “Citgo”-д ажиллаж байсан юм.


Вашингтоны засаг захиргааны зүгээс тэднийг суллахыг удаа дараа уриалсаар ирсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон эдгээр үйл явдал Вашингтон, Каракасын таагүй харилцааг улам даамжруулах төлөвтэй байна. 

相关新闻