Иргэдийг 3 дахь тунд идэвхтэй хамрагдахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ "Ковид-19" цар тахлын эсрэг вакцины эхний тунд Хэнтий аймгийн иргэдийн 92 хувь нь хамрагджээ.
Харин 2 дахь тунд 88,7 хувь, 3 дахь тун буюу дархлаа сэргээх тунд 55 наснаас дээш насныхны 64,9 хувь нь тус тус хамрагдсан байна.
Харин энэ сарын 12-ны өдрөөс эхлэн 55-аас доош насныханд 3 дахь тунг хийж эхэлсэн юм. Гурав дахь тун нь иргэдийн амь насаа алдах эрсдэлийг өндөр хувиар бууруулж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна. Тиймээс иргэд та бүхэн өөрийн сум, багийн эрүүл мэндийн байгууллагуудад хийж буй 3 дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.