Дөрвөн сургуульд Орос хэл судлалын төвийг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-12 13:36:19

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Орос-Монголын дипломат харилцааны түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн дөрвөн сургуульд Орос хэл судлалын төвийг байгууллаа.

Монгол Улс дахь “Россотрудничество” төлөөлөгчийн газар, “Русский дом” ОШУСТ-өөс Хархорин сумын “Орхон” сургууль, Хужирт сумын дунд сургууль, Арвайхээр сумын “Мэргэд” цогцолбор, 4 дүгээр дунд сургуульд Орос хэл судлалын төвийг байгуулж, сурагчдад орос хэлийг шамдан сурах улмаар ОХУ-ын их, дээд сургуульд элсэн суралцах боломжоор хангаж байна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх А.Р.Базархандаев тэргүүтэй хүмүүс сургалтын  төвийн нээлтэнд оролцож, тус бүр 2040 долларын үнэ бүхий ном, сурах бичиг, утга зохиолын ботиудаар хангасан юм.

ОХУ-аас жил бүр зарладаг тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жил 600 болгож нэмэгдүүлсэн бөгөөд дунд сургуулиа төгсөж байгаа ахлах ангийнхан, төр, төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, багш нар тэтгэлэг авч суралцах боломжтой аж. 

相关新闻