“Бүх нийтийн их цэвэрлэгээ”- г зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотод аравдугаар сарын 8, 9-нд “Бүх нийтийн их цэвэрлэгээ”- г зохион байгуулж байна.
Есөнбулаг сумын ЗДТГ-аас хоёр өдрийн турш “Бүх нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулж байгаа ба өнөөдөр Алтай хотод үйл ажиллагаа явуулж буй иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүд орчны 50 метр хүртэлх газар болон өөрсдийн хариуцсан зам талбай, явган хүний зам, ногоон байгууламжийн цэвэрлэгээг хийж байна.
Маргааш бүх багийн иргэд гэрийнхээ орчны цэвэрлэгээг хийж, хогоо ойролцоох бункерт хийх эсвэл хашаандаа оруулахыг ЗДТГ-аас анхаарууллаа.